"ХӨХ ӨВСНИЙ ААГ" хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага дөрвөн мөртүүдийн үргэлжлэл
Шармал алтан Хэрлэнгийн хүндий
Шаргал шаргал гэгээтэй
Шаргачин голдуу зээр
Олоон олон янзагатай
*** *** ***
Сэлүүн талын салхи
Дураараа хэснэ
Сэтгэлийн минь үзүүрт
Дурлалт чи минь оршино.
*** *** ***
Эрэвгэр хөөрхөн бутан дотор
Халиуны зулзага бялуурч согтоно
Энэ л шөнийн бурхан сэтгэл
Хар дарсан зүүднээс сэрж нялхарна.
*** *** ***
Шармал алтан навчис
Нарны тоосыг эсгэж божинэ
Шанх ороосон салхинд элгэмсэж
Намаржааны хөлөөр шилэрч буцна.
*** *** ***
Шаргал навчисаа гүвсэн модод
Шаналан энэлэн гансардаг биз
Шанзны сайхан аялгууг ч
Шагширан шагширан сонсдог биз
*** *** ***
Бурхадын өмнө бадамлах
Зул жаргахуйн дор
Бурхан биений минь зургийг
Зургаараа зурсан нь ажаа ижий хоёроо....
2000.2004 он


Бичлэг тандагч